2009-9-24
Жаргалтай нүдэн..
Сэтгэлээс минь хөвөрсөн учиг бүхэн нэгэн зүгт одохуй
Сэмээрхэн санаа алдаад зам даган алхахуй
Гоо дурлал ихэмсэгээр намайг ширтэхүй
Гуниг тайлсан сэтгэлд орон зай үгүй бусуу
Навчин тасрах мөчид сэтгэл зүсэх мэдрэмж лугээ
Нарийнхан бийрийн шидээр тэр намайг амилуулжээ
Хүчин төгсөө илтгэн далайн давалгаа хөөсрөх мэт
Xувилгаан бийр сэтгэлийн хөгөөр цааснаа бүжих нь гайхамшиг
Нүд минь бодолдоо хөтлөгдөн тас аниастай
Нойтон өвс шилбүүрдэн гуниг минь шүүдэртэй хамт цацархуй
Зүс гоёсон насаа шүлгэн мөрөөр Янжинламдаа өргөчихөөд
Зүгээр л би  үлдмээр байна аа
Цаасан дээр буусан дур минь
Цаглашгүи жаргалтай нүдээр намайг ширтэхүй ....
Цочиж гайхширан зураачийн зүг харвал
Гайхалтай нүдтэй бүсгүй гэж амандаа бувтнахаас өөрийг үл хэлэв  ээ
                                                                                   
                                                                                                        2005 он Франц





Сэтгэгдэл:


Дурлалын шүлгээ тэвэрсээр
Дүү минь энд гэрээ засаа юу
Дуусашгүй шүлгэн мөртүүдээ цацаарай гэж
Дурлалын дуулалч дүүдээ ерөөе...
баярлах баярлах баярлах баярлах баярлах баярлах
Бичсэн: Тодбэх цаг: 10:35, 2009-9-28 | Холбоос | |


гуниг тайлсан сэтгэлд орон зай үгүй бус уу...

гоё юмааа... гоё шүү
Бичсэн: бялзуух цаг: 10:29, 2009-9-28 | Холбоос | |


aldaag zasahaas daa , hehe er dur husel buuj boliishde hehe тормолзох
Бичсэн: bolorka83 цаг: 03:32, 2009-9-24 | Холбоос | |


Цаасан дээр буусан дур минь...
Дур хүсэл цаасан дээр буухгүй ч дүр төрх минь буудаг билээ... smug smug
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 02:16, 2009-9-24 | Холбоос | |


boloroo bayarllaa hhehe adilhan nerteim bna
баярлах
Бичсэн: bolorka83 цаг: 02:03, 2009-9-24 | Холбоос | |


taalagdlaa баярлах
Бичсэн: Boloroo цаг: 01:51, 2009-9-24 | Холбоос | |


dursamj mini dursamj mini smug
Бичсэн: bolorka83 цаг: 01:03, 2009-9-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant